SpaceX компанийн хөөргөсөн Starship сансрын пуужингийн ес дэх туршилтын нислэг бүтэлгүйтжээ.
Тус компанийн мэдэгдснээр хөлгийн төлөвлөгдөөгүй хурдан сүйрэл болжээ. SpaceX-ийн мэргэжилтнүүд хөөргөлтийн өгөгдхүүнд дүн шинжилгээ хийж, шинэ нислэгийн бэлтгэлээ базааж байгаа аж.
Хөлөг тойрог замд орсон боловч хэсэг хугацааны дараа өндрийг хянах систем нь эвдэрсэн байна. Дэлхийг нэг тойрсны дараа хөлөг хяналтаа алдаж, Энэтхэгийн далай дээгүүр агаар мандалд орж доошилжээ.
Өнгөрсөн нэг, гуравдугаар саруудад хоёр хөөргөсөн нь хөлөг онгоцнууд хөдөлгүүрүүдийн аль нэг тоног төхөөрөмж эвдэрснээс болж сүйрсэн байна.
Энэ удаад тус компани Starship-ийн гүйцэтгэлийг сайжруулахын тулд хэд хэдэн туршилт хийж, Starlink холбооны хиймэл дагуулын найман загварыг тойрог замд оруулахаар төлөвлөж байна.