Цус багадалтыг эмчлэх зорилгоор бүтээгдсэн төмрийн нано бөөмс нь дархлааны тогтолцоог хорт хавдрын эсүүдэд анхаарал хандуулж, устгадаг болохыг эрдэмтэд санамсаргүй илрүүлжээ. Энэ тухай Nature Nanotechnology сэтгүүл нийтэлжээ.
"Эдгээр нано бөөмс нь хулганы бие мах бодид байгаа хорт хавдрын эсүүд рүү макрофагийг довтлоход хүргэсэнд бид маш их гайхсан. Энэ явц хүнийг эмчлэхэд ч ижил үр дүнд хүрнэ гэж бид бодож байна. Манай хамтрагчид нано бөөмсийг зүгээр л эмийн нөлөөг түргэсэгдэг хэрэгсэл гэж үздэг ч хэрэв бид тэднийг анхааралтай ажиглаагүй бол бөөмс өөрөө мөш сонирхолтой үр дүнд хүргэж болзошгүй бид олж харахгүй байх байсан" гэж Стэнфордын Их Сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
Тус эрдэмтэдийн баг цус багадалтаар шаналж буй болон саяхан их хэмжээний цус алдсан хүмүүсийн гемоглобины түвшинг сэргээхэд туслах төмрийн нано бөөмст суурилсан эмийг бүтээх явцад ийм нээлт хийсэн байна.
Ферумокситол хэмээх эл эмийг АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд саяхан зөвшөөрсөн бөгөөд эрдэмтэд түүнийг гаж нөлөө үзүүлж болзошгүй эсэхийг туршиж үзэж байжээ.