Монгол, БНСУ-ын цаг уурын байгууллагынхан тус салбар дахь хяналт мониторинг, судалгаа шинжилгээг сайжруулах чиглэлээр 2025-2027 онд гурван томоохон ажил хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга мэдээлэв. Тодруулбал, шар шороон шуурганы хяналт мониторингийг сайжруулах технологийн шинэчлэлийг хийх, цаг агаарын урт хугацааны прогнозын нарийвчлал, чанарыг нэмэгдүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлуудыг ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний хү¬ рээнд хийх гол ажил нь цаг агаарт зориудаар нөлөөлөх технологи, түүний үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулах гэнэ. Үүний үр дүнд хур тунадас хэрхэн нэмэгдэж буйг нарийвчлан тооцох, үнэлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэх нь. Азийн бүс нутагт давтамж, хор хөнөөл нь эрс нэмэгдсэн шар шороон шуур¬ганы хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд технологид суурилсан шинэчлэл, хөгжүүлэлтүүдийг түлхүү хийх аж.
Н.Мишээл