Францад 78 дахь удаагийн Каннын кино наадам хаалтаа хийлээ.
"Алтан далдуу модны бут"-ыг Ираны кино найруулагч Жафар Панахи хүртжээ. Түүний "Энгийн тохиолдол" жүжгээрээ шүүгчдийг байлдан дагуулсан.Тэрээр өшөө хорсол, өршөөл нигүүлслийн тухай өгүүлсэн 11 дэх киногоо Исламын Бүгд Найрамдах Улсаас зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар өөрийн эх орондоо авчээ. Мөн тэрээр 2023 онд Ираны шоронгоос суллагдаж, Иранаас гарахыг хориглосны улмаас 22 жил завсарласны дараа анх удаагаа наадамд эргэн ирсэн тул Каннд өөрийн биеэр танилцуулсан юм.
Наадмын арван нэгэн өдрийн турш үзэгчид зөвхөн Иранаас гадна Ирак, Газа, Израиль, Украин зэрэг улстөржсөн олон киног үзсжээ.
Хаалтын арга хэмжээний өдөр өглөөний 10:15 цагийн орчимд Канн хот даяар цахилгаан тасарчээ. Дэлгэцэнд кино гарч, хэвлэлийн бага хурлууд ид явагдаж байж. Интернет гацаж, ресторан, үйлчилгээний газрууд бэлэн мөнгөөр тооцоо хийх болж, дээрээс нь АТМ-ууд ажиллахгүй байсан хүмүүсийн тэвчээрийг шалгасан хэрэг болсон байна. Харин наадмын гол үйл ажиллагаа явагдах ордонд цахилгаан үүсгүүрийн ачаар гэрэл, wi-fi, үнэгүй кофе гээд бүх зүйл хэвийн явагдав.
Хожим цахилгаан тасарсан хариуцлагыг анархистууд хүлээлсэн тухай BFMTV нэрээ нууцалсан мэдэгдлээс иш татан мэдээллээ.
Улаан хивсний ёслол наадмын шүүгчид хамгийн түрүүнд гарч ирснээр эхлэв.
Энэ жилийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд олон жүжигчид оржээ.
Шүүгчдийн тэргүүлэгч Жульетт Бинош
Шүүгчдээр мөн найруулагчаар Хонг Санг Сү, Паял Кападиа, Карлос Рейгадас, зохиолч Лейла Слимани, баримтат зохиолч Диудо Хамади нар ажиллав.
Наадмын Гран При шагналыг Норвегийн найруулагч Йоахим Триерийн "Semtimental Value" (Нялуун үнэ цэнэ) хэмээх гэр бүлийн драмын кино хүртлээ. Энэ кино нь хөгширсөн суут найруулагч жүжигчин охиноо өөрийн хамгийн хувийн асуудлыг хөндсөн кинонд тоглохыг урьж, харилцаагаа сэргээхийг оролдсон тухай өгүүлсэн юм. Триер шагналыг авахдаа урлаг, тэр дундаа олон улсын кино урлагийг "эв нэгдлийн өөр хэл" гэж тодорхойлсон. байна.
Бразилийн жүжигчин Вагнер Моура Бразильд цэргийн дарангуйллын үед аллагад өртөхгүйн тулд хэн бэ гэдгээ нуудаг аавын дүрийг бүтээсэн "Нууц агент" киноныхоо дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэв.
Харин тус киноны найруулагч Клебер Мендонча Фильо шилдэг найруулыгчийн шаналыг шүүрчээ.
Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг францын "Эмэгтэй дүү" киноны дүрээр Надиа Меллити авчээ. Түүний баатар, хотын захад өссөн Алжирын цагаачдын охин Парист ирж философийн чиглэлээр суралцаж байхдаа ижил хүйстэндээ сэтгэл нь татдаг гэдгээ мэдэрдэг.
Шилдэг дебют кино "Алтан камер" шагналыг Иракийн найруулагч Хассан Хадигийн "Ерөнхийлөгчийн бялуу" бүтээлд гардуулсан байна.
Шилдэг богино хэмжээний киногоор Палестин гаралтай, Израилийн иргэн .Тоуфик Бархомын "Чи үхсэн нь сайн хэрэг" бүтээл шалгарлаа. Тэрбээр киноныхоо зохиолыг бичиж, өөрөө найруулж,голд дүрд нь тоглосон юм. Тус кино наадмын дуулануудын нэг болсон юм.
Энэ жилийн Каннын наадамд"Тэднийг гэрт нь авчир" гэсэн тууз энгэртээ зүүсэн Израилийн иргэн, Хамасын барьцаанд байсан Миа Шемийг хамгаалалтын албаныхан туузаа авахыг шаардан улаан хивсэн дээгүүр гарахад нь саатуулсан байна.Тэрбээр туузаа авсан ч орсныхаа дараа туузаа энгэртээ зүүгээд хивсэн дээгүүр алхалжээ. Харин энэ үеэр Палестины кино “Алтан даль модны навч”-ыг хүртэж байлаа.
Алдартай жүжигчдийг оролцуулсан «Эддингтон» кино энэ жилийн улс төрийн сэдэвтэй аймшгийн кинонуудын нэг юм. Киноны уран бүтээлчид наадмын гол ордны шатан дээр зогсож байхад, киноны гол дүрийг бүтээсэн Хоакин Финикс шүтэн бишрэгчид рүүгээ гараа өргөн мэндчилэх гэсэнд жүжигчин Педро Паскаль түүний гарыг хурдхан барьж аваад доош буулган хамтрагчийнхаа чихэнд ямар нэгэн зүйл шивнэжээ. Хоакин бага зэрэг гайхсан харагдсан ч толгой дохин гараа халаасандаа хийв. Хүмүүсийн таамаглаж байгаагаар Финиксийн дохио зангааг буруугаар тайлбарлаж магадгүй гэж Паскаль эмээсэн байж магадгүй юм. Учир нь иймэрхүү дохио зангааг нацистын мэндчилгээ гэж тайлбарлах тохиолдол ихсэн болсон билээ.
Америкийн жүжигчин Дэнзил Вашингтон цагийн зөрөөнөөс болсон уу бага зэрэг ядарсан харагдсан. Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин маань улаан хивсний ёслол дээр хэт идэвхтэй гэрэл зурагчинтай зөрчилджээ. Дэнзелийг чангаар дуудсан төдийгүй хүрэмнийх нь ханцуйнаас зуурах гэсэн сэтгүүлч рүү хуруугаараа чичилсэн байна. Зурагчин түүнийг загнахад өөдөөс нь инээмсэглээд мөрөн дээр нь дахин алгадав. Жүжигчин гэрэл зурагчны гарыг түлхэж, "Боль, боль!" гэж зандраад цааш явжээ.
Энэ жилийн Каннын наадам даашинз хувцаслалтын хувьд урьд өмнөхөөсөө илүү хатуу шаардлага тавьсан. Наадмын ёлолын үеэр хэт "ил задгай" хувцасдахгүй байхыг зочдод анхааруулжээ .Шинэ дүрмийг нэвтрүүлэх болсон шалтгаан нь 2024 онд Палестин-Голланд гаралтай загвар өмсөгч Белла Хадид улаан хивсний ёслол дээр гарч ирсэн явдал байв. Тухайн үед загвар өмсөгч бүсгүй улаан хивсэн дээгүүр тансаг зэрэглэлийн Saint Laurent брэндийн нэвт гэрэлтсэн даашинзтай алхахдаа хөхний дарууллгагүй байжээ.
Белла Хадид энэ жилийн наадмын дүрмийг мөн л тоосонгүй
Дипти Садхвани задгай энгэрээ алтлаг зүйлсээр тодруулсан байна.
Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг ч бас бусдаас хоцрохгүйг шийдэж, маш сонирхолтой хувцастай иржээ.
Гэсэн хэдий ч Каннд алдартнууд зоригтойгоор загварлаг гарч ирж олон нийтийг дуртайяа цочирдуулдаг. Хэдийгээр албан ёсоор наадмын дресс код нь хамгийн хатуу заалттай ч (үдшийн даашинз, өндөр өсгийтэй гутал) дэлхийн том хэвлэлүүдйин нүүрэнд гаргах боломж байхад хэн дүрмэнд баригдах вэ дээ.