
9-р сарын 14-ний даваа гарагт Кардифф хотод Шотланд, Умард Ирланд, Уэльсийн удирдагчид Их Британиас салан тусгаарлах эрхийн тухай хамтарсан санамж бичигт гарын үсэг зурав. Тунхаглалд үндэсний засгийн газраас гурван бүс нутагт өөрийгөө тодорхойлох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах боломжийг олгохыг шаарджээ.
Баримт бичигт Шотланд, Уэльс, Умард Ирланд нь өөрийн гэсэн түүх, онцлог, улс төрийн уламжлалтай бөгөөд түүхэнд анх удаа Их Британиас тусгаар тогтнохыг хамтран зөвшөөрч байгааг онцолсон байна. Тэдний үзэж байгаагаар эдгээр бүс нутгийг ажиглаж буй хүмүүсийн хувьд болон дэлхий нийтэд "Вестминстерийн эрин үе дуусч байгааг илтгэх үүнээс илүү тодорхой шинж байхгүй" гэжээ.
Уэльс, Шотланд хоёр эрх чөлөөгөө олж авсны дараа Европын Холбоонд элсэх хүсэлтээ нэн даруй гаргахаар төлөвлөж байна. Харин Умард Ирланд уугуул эх орон Ирланд улстай эргэн нэгтэх зорилготой аж.
"BBC News"-ийн мэдээлснээр, Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг дөрвөн улсын гуравт нь үндсэрхэг үзэлтэй улс төрийн намуудын төлөөлөл анх удаа засгийн газрыг тэргүүлж байна. Тухайлбал, Шотландад Шотландын үндэсний нам (SNP), Уэльст “Плайд Камри”, Умард Ирландад “Шинн Фейн” нам засгийн эрх барьж байна. Кардифф хотод болсон уулзалт нь эдгээр гурван улсын удирдагчдын анхны хамтарсан уулзалт юм.
Их Британийн Ерөнхий сайд Энди Бернхэм хариу мэдэгдэлдээ дээрх бүс нутаг бүрийн хүн амын дийлэнх олонх нь дэмжсэн тохиолдолд л бүх нийтийн санал асуулга явуулах боломжтой гэжээ.