Хөөрхөн үрс минь элэг бүтэн өсөн, торниж, айл гэр бүл бүр аз жаргалаар бялхаж байвал эх орны минь ирээдүй ч илүү гэрэлтэй, сайхан болно биз ээ.
Өнөөдөр нэгэн баяртай мэдээг сонсоод уншигчидтайгаа хуваалцахгүй байж чадсангүй. Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өчигдөр зургаа дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний гэргий СЭЗДС-ийн багш Л.Гантуяатай гурван жилийн өмнө уулзаж ярилцаж байсан юм. Өөдрөг үзэлтэй, инээд хөөртэй сайхан бүсгүй. Алба, амины аль ч ажилд түүртэхгүй яваа нь атаархал төрүүлмээр санагддаг юм. Гурван хүү, хоёр охиноо өсгөж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ эрдмийн зэрэг хамгаалж, судалгааны ажил ч хийдэг.
Н.Наранбаатар, түүний гэргий Л.Гантуяа нартаа хүүтэй болсонд нь баяр хүргэж, аз жаргалын дээдийг хүсье.
Монголын үрс маш олон болтугай.
Гэрэл зургийг Э.Харцага 2013 он