Хоёр өдрийн турш төрийн ордонд болж өнгөрсөн Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд болж өндөрлөлөө. Тус чуулганыг хааж, УИХ-ын дарга З.Энхболдыг үг хэлж байх үеэр бизнес эрхлэгч, АН-ын гишүүн Наранбаатар "Монголын эдийн засгийн алуурчин огцор!!! Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй" гэж гутлаа шиджээ.
Харин УИХ-ын дарга "Ийм өвчтэй улсууд бас энд ордог юм байх даа. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй хүмүүс олон байдаг юм шүү дээ" гэсэн аж.