Улс даяар цаг урагшлуулсантай холбогдуулан, Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийн цахилгаан тоолуурыг өнөөдөр зуны цагийн хуваарьт шилжүүлнэ. Ингэснээр цахилгаан тоолууртай айлууд 22.00-07.00, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд 23.00-07.00 цагийн хооронд хямд цахилгаан хэрэглэнэ гэсэн үг. Цаг урагшлуулах, ухраах бүрт өдөр, шөнийн ялгавартай электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээг тооцох тарифын цагийг ийн өөрчилж байх аж.
Х.ЭРХЭМ