Эрүүл мэнд болон эм хангамжийн чиглэлээр тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудын асуудлыг Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын 3 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн.
Энэхүү хурлаар, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А99 дүгээр тушаалаар шинээр олгосон 12 байгууллагуудад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг гардуулан өгч, тусгай зөвшөөрөлтэй байгууллагын хууль эрх зүйн зохицуулалт, хяналтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч ажлын амжилт хүслээ.