“АПУ” компанийн жижиг шилтэй архийг бага шиг гарч байхад нь Багабанди гэдэг байж. Элбэгшээд ирэхээр нь Элбэгдорж гэх болж.
Генерал Пүрэвийн мэдэгдэл
Генерал Б.Пүрэв Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудал танилцуулахдаа:
-Монголд гурван хүний нэг нь хулгай хийж байна гэж мэдэгджээ. Хуралд оролцсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав цочиж бие биеэ сэжигтэйхэн харцгаав. Генерал буруу юм хэлснээ мэдээд:
-Уучлаарай, Ерөнхийлөгчөө, гурав биш найман хүний нэг нь хулгай хийж байна гэснээр төрийн гурван өндөрлөг тайвширч, кофе балгацгаав. Танхимд яг найман хүн хуралдаж байсан гэнэ.
“Өнөөдөр” сонин,
1996 оны аравдугаар сар № 006 (006)