Бие биеэ үгээр давдаг хоёр бизнесмен эр Америк явж л дээ. Тэгсэн чинь нэг нь эрхий хуруугаа барьж байгаад нэг юмыг нуга дарчих юм гэнэ. Ингэдэг нь яаж байгаа юм бэ гэж нөгөөх нь асуусан чинь.
-Үгүй, чи мэддэггүй юм уу? Би 50 гаруй гар утас хаяад арга ядахдаа хуруундаа суулгачихсан юм гэж гэнэ.
Ийн ярьж байтал чадуулсан эр унгачихжээ. Чадсан эр:
-Үгүй чи болиоч дээ. Эзгүй хээр хонь хариулж яваа биш гэхэд нь
-Чи мэддэггүй юм уу? Факс явуулж байхад чинь гэж гэнэ
Шоргоолжны онигоо
Эр эм хоёр шоргоолж бааранд сууж байгаад тасраад уначихжээ. Өглөө сэрсэн чинь нэг танкны дор хэвтэж байх юм гэнэ. Эмэгтэй шоргоолж нь эрэгтэйдээ, -Хөөе, хараач! Би тасрахаараа танк чирдэг болчихож гэсэн гэнэ.