-Кёкюшүзан Б.Батбаяр Төрийн ордонд хүүхэдтэйгээ явж байхад нь С.Оюун гишүүн таараад хүүхдийг нь өхөөрдөж, “Хөөх, яг Жавхлаан Жавхлан. Яасан адилхан юм бэ” гээд л дахин дахин хэлжээ. Кёкюшүзан царай нь хувьсхийж, муухай харснаа хүүхдийнхээ гараас угз татан явж одов. Гайхаж хоцорсон С.Оюун гишүүн дэмий л “За байз эдний эхнэр чинь Жавхлан бил үү, Баясгалан бил үү” гэж амандаа үглэсээр хоцорчээ.
-Би 2011 онд хуримаа хийсэн юм. Гэрлэхийн өмнөхөн танил эр залгаж, “Нэгэн хуримын үеэр тоглолт үзүүлээч” гэж байх юм. “Өө, би хуримтай шүү дээ” гэж хариултал “Зүгээр шүү дээ, дундуур нь орж гараад зохицуулчихаж болдог юм. Үнэ хөлсийг нь ч гомдоохгүй” гэсэн. Тэгээд өөрийнхөө хуриман дундаас гарах гэж байгаад эгчдээ баригдсан.
Эгч “Амьдралд ганц олдох мөч чинь тохиох гэж байхад юун халтуур вэ. Ямар тэнэг нь хуримлах гэж байгаа хүнийг дууддаг байна аа” гэж уурлаж, “Тэр хүнтэй чинь ярья” хэмээсэн. Ингээд нөгөө залуу руу залгатал “Би хуримтай шүү дээ” гэж миний хэлснийг бас нэг хуриманд оролцож тоглоно гэж ойлгосон байснаа тайлбарласан.