БНХАУ-ын Чянь Ань хотод “Рио-2016” олимпын эрх олгох сонирхогчдын боксын Ази номхон далайн бүсийн тэмцээнд үргэлжилж байна. Тус тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн гурван жинд өрсөлдсөн юм. Үүнээс таван боксчин хагас шигшээд шалгарч үлдээд байгаа билээ.
Эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Вьетнамын боксчин Нгок Тантай шөвгийн наймын тулаанаа хийлээ. Тэрбээр өрсөлдөгчөө гурван үед илт илүүрхэж, хүрэл медалийн болзол хангасан юм. Ган-Эрдэнэ маань хагас шигшээд Узбекистаны Хасанбой Дусматовтой тулалдаж, 3:0-ээр ялагдал хүлээлээ. Гэхдээ манай боксчинд олимпийн эрх авах боломж байгаа. Тус жинд нөгөө хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн Девендро Лайшрамтай тулалдан ялж олимпийн эрхээ авлаа.