Дөрөвдүгээр сарын 5
- Өнөөдөр бол жилийн 96 дахь өдөр бөгөөд он дуустал 270 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +11 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2050.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.90, юань 316.50, вон 1.80 төгрөг байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос
Бензин шатахууны үнийн асуудлаар, Монгол хүний эрүүл мэндийг 30 гаруй тэр бум төгрөгөөр баталгаажуулах боломжийн талаар мэдээлэл хийнэ. - Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Хараат бус залуучуудийн холбооноос “Ариун төр ариун талбай” олимпийн баг тамирчдаа дэмжих төслийн аяны талаар мэдээлэл хийнэ.
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
- 15.30 цагаас төрийн ордон А танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн Улаан загалмайн байгууллагын тэргүүнийг хүлээн авч уулзана.
- АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон Онцгой байдлын ерөнхий газраас “Говийн чоно- 2016” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дасгал сургууль, туршлага солилцох сургуулилтын талаарх хэвлэлийн бага хурал 10.00 цагаас “Шангри Ла Улаанбаатар” /Хуримын ордны урд талд/ Их танхим -3 зааланд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 2010 онд Өмнөд Виржиниад болсон уурхайн дэлбэрэлтээс болж 29 уурхайчин амь насаа алджээ.
- 1994 онд АНУ-ын хөгжимт драмын жүжигчин Kurt Cobain амиа хоролжээ.
- 1998 онд Япон улс 3.8 тэрбум ам.долларын өртөгтэйгөөр Акаши Каикой гүүрийг Аважи аралтай холбосон нь дэлхийн хамгийн том дүүжин гүүр болжээ.
- 1951 онд АНУ-ын иргэд Ethel болон Julius Rosenberg ЗХУ-ыг нууцаар тагнаж байсныхаа төлөө цаазаар авахуулжээ.
- 1932 онд Финлянд улс архи, согтууруулах ундаа худалдаалах хоригоо цуцалж, Алко хэмээх дэлгүүрт худалдаалах эрхийг олгожээ.
- 1862 онд АНУ-ын Хүйтэн дайны үе: Yorktown дахь тулалдаан эхэлж байжээ.