МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын эхний шатны хоёр дахь тоглолт өчигдөр боллоо.
SBL Хасын Хүлгүүд-Дархан Гарьд 2:0
Тт№2 135:122
Бэртлийн улмаас хэсэг хугацаанд талбайд гараагүй О.Ууганбаяр талбайд гарч хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Улмаар эхний үе тун өрсөлдөөнтэй өрнөсөн бөгөөд “Гарьд”-аас А.Тэмүүжин, “Хүлгүүд” Б.Билгүүн нар онцгой тоглож байлаа. Хоёрдугаар үеийн эхэнд О.Ууганбаяр сэлгээнд суулаа. Түүний бэртэл зовиурлаж байгаа харагдсан юм. Эхний хагаст “Хүлгүүд” 10 оноогоор тэргүүлэв. Харин гурав, дөрөвдүгээр үе тэнцүүхэн өрнөсөн ч эцсийн мөчид “Хүлгүүд”-ийн Корбин шилдэг тоглолтоо үзүүлэн багаа хожилд хөтлөв. Ийнхүү хүндхэн тулааны эцэст “Хүлгүүд” учраагаа 135:122-оор буулган авч, цувралыг 2:0 болгосон юм. Тус тоглолтод “Хүлгүүд”-ээс Б.Билгүүн 35, Корбин 32, А.Бямбадорж 16, О.Сэргэлэн 15 оноо тус тус авлаа. Харин “Гарьд”-аас А.Жонес 29, А.Тэмүүжин 27, Коулмен 18, Ричард 12 оноо тус тус цуглуулжээ.