Герман Бундеслигйин шилдэг клубүүдийн нэг "Борусси Дортмунд" Монголын иргэний агаарын тээвэр буюу МИАТ-тай хамтран ажиллах гурван жилийн гэрээ байгууллаа. Энэ нь Европын хөлбөмбөгийн клуб монгол компанитай хамтран ажиллаж буй анхны тохиолдол юм. Уг гэрээ ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Бүс нутгийн түнш “Mongolia airlines” тус багийн логог ашиглах бүрэн эрхтэй аж. Мөн бусад тэтгэмж, санхүүгийн тал дээр хамтран ажиллах юм байна. “Дортмунд”-ын борлуулалт, маркетинг, бизнесийн хөгжлийн захирал Карстен “Бид үргэлж шинэ олон улсын хамтрагчтай болж байгаадаа маш их баяртай байна. Монгол компани хамтарч байгаа нь түүхэн явдал. Бид цаашид зах зээлээ тэлэх боломжтой ” хэмээн ярив.