Хэдэн мянга, магадгүй хэдэн сая залуус "Хэзээ нэгэн өдөр дэлхийг тойрох аялалд гарна даа" хэмээн мөрөөддөг байх. Тэгвэл залуусын яг энэ хүсэл мөрөөдөл дээр үндэслэн "Vehicle rent" компани эх дэлхий дээрх бүхий л залуусын дунд "60 хоногт 60 хотоор" уралдаан зарлажээ.
Уралдаанд оролцохын тулд танд интернэтэд холбогддог утас, компьютер гэх мэт төхөөрөмж, фэйсбүүк, твиттер, пинтерестийн аль нэгийнх нь хаяг байхад л хангалттай.
Уралдаанд оролцогчид http://60citiesin60days.com/ хаягаар бүртгүүлж, энэ аяллын талаарх мэдээллийн цахим сүлжээнд нийтлэх бөгөөд уг аяллыг сурталчлан найзуудаасаа лайк, шэйр, ретвит цуглуулснаар оноо тань өсөх аж.
Хамгийн өндөр оноо цуглуулсан 20 оролцогчийг нэг баг болгон 60 хотоор 60 хоногийн турш аялуулах аж.
Дэлхийг тойрох мөрөөдлөө хэрэгжүүлэхээр шийдсэн бол https://www.facebook.com/60-Cities-60-Days-1663218397264012/ фэйсбүүк хуудаснаас мэдээлэл аваарай.