Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоог чөлөөт бөхийн алдартнууд, ахмадууд, сонирхогчид хамтран 2016 оны нэгдүгээр сард шинээр байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Холбооны ерөнхийлөгчөөр Эрүүл мэнд спортын сайдын зөвлөх Б.Өнөбаатар, ерөнхий нарийн бичгийн даргаар ОУХМ Д.Ганбат нар ажиллаж байна. Тус холбооны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан чөлөөт бөхийн мастеруудын УАШТ-ийг 4-р сарын 25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уг тэмцээнд ахмад бөхчүүд 35-42 нас, 43-48 нас, 49-56 нас, 57-гоос дээш гэсэн насны ангилалд өрсөлдөнө. Жингийн хувьд нас бүртээ 58 кг, 63 кг, 69 кг, 76 кг, 85 кг, -100 кг, +100 кг юм.