Баянзүрх дүүргийн Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн 2016 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлт энэ сарын 07-нд спортын төв ордонд боллоо. Тэмцээний нээлтэнд ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон бусад албаны хүмүүс оролцож тамирчдад дурсгалын зүйл гардууллаа. 2013 оноос хойш гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд 23 сургуулийн нийт 43 баг, тамирчид өрсөлдөж байна. Уг тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс хувийн хэвшлийн сургуулийн сурагчид оролцож байгаагаараа онцлогтой юм. Тус тэмцээний хамтран зохион байгуулагчаар Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо, Польш улсын Плоцк хотын захиргаа, Монголын шүүгдийн холбоо ажиллаж байна. Тэмцээнд оролцож байгаа сургуулиудын тоо жилээс жилд өсөж, тамирчдын авьяас чадвар улам сайжирч байна хэмээн зохион байгуулагчид хэлж байсан юм. Тэмцээний шилгүүдийг энэ сарын 16-17нд Ус сувгийн удирдах газрын зааланд тодруулах юм. Дашрамд дурьдахад тэмцээний цомын эзэд Польшийн Плоцк хотод зочилж, нөхөрсөг тоглолт зохион байгуулдаг уламжлалтай.