Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Дунд шөвөгт анх удаа хүч үзэж буй Английн "Манчестер Сити" талбайдаа Францын "ПСЖ"-г хүлээн авлаа. Өмнөх тоглолт 2:2-оор тэнцсэн. Гэхдээ айлын талбайд хоёр гоол оруулж чадсан "Сити" талбайдаа хуурай тэнцэхэд дараагийн шатанд үлдэх байв. Тэд ч энэ даалгавараа тоглолтын турш биелүүлж чадлаа. Улмаар 76 дахь минутад Кевин де Брюйне гоолдон багтаа тэргүүлэл авчирсан юм. Ийнхүү "Манчестер Сити" өрсөлдөгчөө 1:0-ээр буулган авч, Аваргуудын лигийн их шөвөгт анх удаа өрсөлдөх эрхтэй боллоо.
Тоглолтын тойм