Дэлхийн 100 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлдэг “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлгийн албан ёсны эрхийг Монгол HD телевиз авч, Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан цаг саяхан. Тэгвэл дэлхийн хамгийн их үзэгчтэй нэвтрүүлэгт тооцогддог “Америкийн шинэ топ модель” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевиз хийхээр болжээ. Тодруулбал, Боловсрол телевизийнхэн АНУ-ын “CBS Studios International” компанитай харилцан тохиролцоонд хүрсэн бөгөөд нэвтрүүлгийг 16 ангитайгаар хийхээр болсон байна.
Дашрамд сануулахад, тус шоу нэвтрүүлэг нь хамгийн анх 2003 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс Америкийн Юнайтед Парамаунт Нэтворк (UPN) сувгаар гарч эхэлсэн ба шоуны долдугаар үеэс хойшхи дугаарууд нь CW телевизээр үзэгчдэд хүрэх болсон.
Шоу нэвтрүүлгийн үүсгэн байгуулагч алдарт загвар өмсөгч, супер модель Тайра Банкс шоуны хөтлөгч, гүйцэтгэх продюссер болон ахлах шүүгчээр ажилладаг бол шүүгчдийн бүрэлдэхүүнд Janice Dickinson, Kimora Lee Simmons, Beau Quillian, Nigel Barker, Eric Nicholsan, Twiggy, Rob Evans нар багтдаг.