Энэ сарын 11-нд буюу өнгөрсөн даваа гаригт Баянгол зочид буудлыг цагдаа тусгайгийнхан хамгаалалтад авч, дотогш хүн оруулахгүй байсан билээ.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн түүнтэй уулзахаар Төрийн ордонд иржээ. Учир нь цагдаа, тусгайгийнхны ажиллагаанаас үүдэн нутгийн иргэд нь Х.Баттулгыг баривчлах гэж байна гэж түгшиж буй аж.
Иймээс ямар нэг эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд иргэдийн төлөөллийг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзаж дуусах хүртэл Төрийн ордны гол хаалгаар хүн орохыг түр хязгаарлаад байна.