Дөрөвдүгээр сарын 14
- Өнөөдөр бол жилийн 104 дахь өдөр бөгөөд он дуустал 267 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +13 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 8, хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2012.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.08, юань 310.80, вон 1.75 төгрөг байна.
- 15.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Импортын улаан буудай, гурил, дотоодын гурилын үнийн өсөлтийн талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Улаанбаатар гурил ХХК, Эрдэнэт фүүдс, Өег гурил ХХК-ны удирдлагууд мэдээлэл хийнэ.
- Эрдэнэс Монгол ХХК, Монгол улсын их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол 09.00 цагт МУИС-ийн I байрны 208 тоотод болно.
- Хүүхдийг тоглоомоор дамжуулан хэрхэн сургах туршлагаа гадаадын багш мэргэжилтнүүд хуваалцах юм байна. Сургалт 10.00 цагт Багш хөгжлийн ордны 202 тоотод болно.
- АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд зохиогдох 9 дагалдах арга хэмжээний нэг “АСЕМ-ын Загвар чуулган 2016” уулзалтын талаар МОНЦАМЭ агентлагийн байран дахь "АСЕМ-ын Мэдээллийн төв"-д 12.00 цагаас мэдээлэл хийнэ.
- 11.40 цагт Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваанд шинээр баригдсан 135-р бага сургууль, 219-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- 09.00 цагт МХЕГ-ын Даргын зөвлөлийн хуралтай. Хурлаар “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд явуулсан шалгалтын нэгдсэн дүнг хэлэлцэнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас "Эрдэнэс тавантолгой" компанийн ашиглалтын талбайгаас олдсон метаны хийн ордыг Засгийн газар хууль бусаар булаан авсан тухай тус компанийн "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.
- “АВТО ЗАМЫН ЧАНАРТ МАТЕРИАЛЫН НӨЛӨӨЛӨЛ” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг 10.00 цагт “Их тэнгэр цогцолбор”-т болно. Аавто замын чанарт юу нөлөөлдөг, олон улсын технологийн чиг хандлага ямар байна, бид асуудлаа хэрхэн шийдэх ямар гарцууд байгаа талаар авто замын мэргэшсэн инженерүүд, зөвлөх инженерүүд хэлэлцэнэ.
- Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын айлчлал эхэлнэ.
- 10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран "Хоол хүнсний зохистой хэрэглээ, хоол тэжээлийн талаар төрөөс баримталж буй бодлого, хоолны хордлого, транс тос"-ны талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Ангол улсын Залуучуудын баярын өдөр.
- Мөн Японы уламжлалт Такаяама фестивалийн эхний өдөр юм байна.
- 2014 онд Зүүн Хойд Нигерт ахлах сургуулийн 276 эмэгтэй сурагч Боко Харам гэх террорист бүлэгт барьцаалагдаж байжээ.
- 2010 онд БНХАУ-ын Шанхайд 6.9 баллын хүчтэй газар хөдөлж, ойролцоогоор 2700 орчим хүн нас баржээ.
- 1986 онд Бангладешт түүхэн дэх хамгийн хүнд мөндөр /1кг/ орж, 92 хүний амийг авч оджээ.