Улсын хэмжээнд 2016 оны эхний улиралд 19043 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 19141 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 598 буюу 3.0 хувиар, хүүхэд 633 буюу 3.2 хувиар буурсан байна. Энэ оны 3 дугаар сард 6652 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6682 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 278 буюу 4.0 хувиар, хүүхэд 294 буюу 4.2 хувиар буурчээ.
Улсын хэмжээгээр 2016 оны эхний улиралд нялхсын эндэгдэл 427 болж, өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 33.0 хувиар, 5 хүртэлх насандаа 491 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 120 хүүхэд буюу 32.3 хувиар өссөн байна.
Нялхсын эндэгдэл энэ оны 3 дугаар сард 183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 74 хүүхэд буюу 67.9 хувиар, 5 хүртэлх насандаа 204 хүүхэд эндэж, 79 хүүхэд буюу 63.2 хувиар өсчээ. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2016 оны эхний улиралд 22 болж, өмнөх оны мөн үеийнхээс 6 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 26 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7 хүүхдээр өссөн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны 3 дугаар сард 27 болж, өмнөх оны мөн үеийнхээс 11 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 31 болж, өмнөх оны мөн үеийнхээс 13 хүүхдээр өсчээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний улиралд 25355 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16247 хүн буюу 2.8 дахин нэмэгдэхэд вирүст хепатитаар өвчлөгчид 113 хүн буюу 44.1 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 435 хүн буюу 21.9 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 272 хүн буюу 19.6 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 136 хүн буюу 11.7 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 15540 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна.