Улсын хэмжээнд он гарсаар нийт 16.107 хүнд улаан бурхан туссан байж болзошгүй шинж тэмдэг илэрснээс 3347-гийнх нь онош батлагдаад байна. Өдгөө ХӨСҮТ-д улаан бурхантай 371 өвчтөн эмчлүүлж буйгаас 22 нь сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж. Уг өвчнөөр нас барж буй хүмүүсийн олонх нь вакцин хийлгэх нас нь болоогүй (0-9 сар) хүүхэд байгаа. Тиймээс ЭМСЯ улаан бурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын түвшин эх, нярайд ямар байгааг судалж, зургаан сартай хүүхдэд бага тунгаар вакцин тарьж, болох эсэхийг Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэхээр болжээ.