Худалдаа хөгжлийн банкны 13 ажилтан үхрийн чанасан өвчүү хувааж идээд хордлогод оржээ. Тэдний 10-т нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, суулгах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч, гурав нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй аж. Бусад нь эмчийн хяналтад, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа гэж ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийнхөн мэдээлэв.