Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээснээр Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өнөөдөр өдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурах юм байна. Шөнөдөө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.