Цас их хэмжээгээр орж, цасаар шуурч байгаагийн улмаас Солонготын даваа хаагдаж, баруун чиглэлд Лүн, хойд чиглэлд Баянчандмань, Баруунхараа сумын нутаг дэвсгэр дэхь замуудад халтиргаа гулгаа үүсэн замын нөхцөл хүндрээд буй.
Түүнчлэн яг одоогийн байдлаар хойд чиглэлд Тахилтын даваа цасанд боогдож, 200 орчим тээврийн хэрэгсэл саатаад байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.