Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан нутгийн ихэнх хэсгээр зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэн замын нөхцөл хүндрээд байна. Дархан-Уул, Орхон, Булган аймгийн замд хөдөлгөөнд оролцож байсан машинууд шуурганаас болж саатаад байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгуудын хөдөлгөөнийг түр зогсоох чиглэлд өгөөд байна.
Өнөөдөр 10.00 цагт Зам тээврийн яамны удирдлагууд шуурхай хурал хийж, хот хоорондын зам, замын байгууламжийг хаах эсэх шийдвэрийг гаргах юм.