Урьд шөнө ихэнх нутгаар цас орж, карим газраар шуурсан тул үзэгдэх орчин хязгаарлагдмал, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Баруун болон өмнөд, хойд чиглэлд замын нөхцөл хүндэрсэн тул улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан иргэд хууль бус тээврийн хэрэгсэлд сууж орон нутгийг зорих тохиолдол их гардаг. Энэ нь осол зөрчил гарах, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэл өндөр байдаг тул онцын шаардлагагүй бол орон нутгийг зорихгүй байхыг тус төвөөс анхааруулж байна.
Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэзээнээс хэвийн үргэлжлүүлэх талаар одоогоор тодорхойгүй байгаа аж. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч 12.00 цагт дараагийн шийдвэрийг гаргах юм байна.