"Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй" сарын аян эхэллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 6 их, дээд сургууль, тэдгээрийн салбар нийт 11 сургуулийн 3-4 дүгээр дамжааны 2000 гаруй оюутныг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, БЗДХ-ын түргэвчилсэн тестийн оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг нэгдсэн байдлаар зохион байгуулж ажиллана.
Үзлэгээр өвчлөлт илэрсэн залуусыг Эрүүл мэндийн төв дээр давтан дэлгэрэнгүй үзлэг, шинжилгээнд хамруулж, хяналтад авч эмчлэн эрүүлжүүлэх ажил үргэлжилнэ.