Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгууд руу явах чиглэлийн замын зорчих хэсэг мөстөж, зам даваанууд хаагдаж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болоод буй. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас энэ чиглэлийн хот хоорондын замыг хаах чиглэл өгсөний дагуу Зам Тээврийн Яаманд холбогдох байгууллагуудын удирдлага хуралдаж, 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны 11.00 цагаас 2016 оны дөрөвдүгээр сарын 16-ний 09.00 цаг хүртэл тус замаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хаах шийдвэр гаргасан байна.