Өнөөдрийн УИХ-ын чуулганы үеэр Улаанбурхан өвчний талаар салбар хариуцсан сайдаас мэдээлэл өгөхийг Г.Уянга гишүүн хүслээ.
Тэрбээр "Өнөөдөр зуу зуун нярай энэ өвчнөөс болж эндэж байхад яагаад тодорхой мэдээлэл өгөхгүй байна вэ. Нөхцөл байдал ямар байна вэ, ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар ЭМСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгчээс тодорхой мэдээлэл авмаар байна. Улаанбурхан өвчин аюулын харанга дэлдэж, ноцтой хэмжээнд хүрээд байна. Энэ асуудалд зайлшүй анхаарлаа хандуулах ёстой. Мөн үдээс хойших чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсмоор байна" гэв.
Үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Үдээс хойш Ерөнхий сайд Засгийн газрын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ. Түүний дараа Ц.Оюунбаатар сайд мэдээллээ бэлтгээд яриарай” гэлээ.