4 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд АСЕМ-ын дээд уулзалтын хүрээнд Ази Европын парламентийн түншлэлийн уулзалт Улаанбаатар хотноо болох гэж байна. Эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/286 дугаар захирамжийн дагуу 4 дүгээр сарын 21-нд ТЭГШ, 4 дүгээр сарын 22-нд СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэжээ.
АСЕМ-ын дагалдах хурлуудын тов
- Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт – 4 сарын 21-22
- АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт – 5 сарын 12-13
- АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт – 6 сарын 09-10
- Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт – 6 сарын 20-21
- Ази-Европын ард түмний 11 дүгээр чуулга уулзалт – 7 сарын 4-6
- АСЕМ-ын Залуучуудын чуулган 2016 – 7 сарын 6-7
- Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт – 7 сарын 7-8
- АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт – 7 сарын 12-14
- Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт – 7 саырн 13-14