Манай улсад Улаанбурхан өвчин гарснаас хойш жилийн хугацаа өнгөрөөд буй ч сүүлийн үед дэгдэлт нэмэгдэж, ердөө энэ онд гэхэд 15 гаруй мянган хүн энэ өвчнөөр өвдөж, 61 хүн нас барсан гэх харамсалтай баримтыг салбарынх нь мэргэжилтнүүд дэлгээд буй.
Тиймээс ч дуучин М.Нарантуяа, сүмогийн аварга Асашёрюү Д.Дагвадорж нар эл өвчний эсрэг дорвитой арга хэмжээ авч, ХӨСҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд туслах ажлыг эхлүүлээд байна. Өнөө өглөө М.Нарантуяа 11.00 цагт ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад эл өвчний дэгдэлтийн талаарх бодитой мэдээллийг өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлсэн билээ.
Тэгвэл Д.Дагвадорж аварга ХӨСҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт тоног төхөөрөмж дутагдалтай байгаа тул хүчилтөрөгчийн аппарат авахыг жиргээчдэд уриалжээ. Мөн тэрбээр нярайд уян зүү тавихад хэрэглэдэг судас гэрэлтүүлэгч, дуслын автомат шахуурга зэргийг Японоос худалдан авч, ХӨСҮТ-д хандивлахаар захиалга өгөөд буйгаа өнөөдөр мэдэгдлээ.
Za ymarch baisan hed hediig zahiallaa! Udahgui bh!Chadalaaraa tuslaj baiga shu! pic.twitter.com/hdRmQBeSbd
— Asashoryu 第68代横綱朝青龍 (@Asashoryu) April 15, 2016
Za ymarch baisan hed hediig zahiallaa! Udahgui bh!Chadalaaraa tuslaj baiga shu! pic.twitter.com/hdRmQBeSbd
— Asashoryu 第68代横綱朝青龍 (@Asashoryu) April 15, 2016