Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга болж байгаа учир өнөөдрийн зарим нислэг түр саатжээ.
Зам тээврийн яамны сайд М.Зоригтын мэдээлснээр Сөүл-Улаанбаатар чиглэлийн 19:00 цагт, Улаанбаатар-Бээжин чиглэлийн 23:10 цагт, Бээжин-Улаанбаатар чиглэлийн 01:25 цагт, Хонконг-Улаанбаатар чиглэлийн 17.00 цагт хөөрөх байсан нислэгүүд саатсан байна.