Улаанбурхан өвчний тархалт, дэгдэлт нэмэгдэж, ХӨСҮТ ачаалалтай ажиллаж байгааг бид өмнө мэдээлсэн. Байдал ноцтой байгаа энэ үед тус төвийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд тусламжийн гараа сунгаж буй аж.
ХӨСҮТ-н Халдвартын клиникийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаярын мэдээлснээр эмчлүүлэгч Гоолхамын эцэг, эх тус тасагт нэг хүчилтөрөгчийн зөөврийн баллон, таван ширхэг дижитал халууны шил бэлэглэсэн байна.