Дөрөвдүгээр сарын 18
- Өнөөдөр бол жилийн 108 дахь өдөр бөгөөд он дуустал 257 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +12 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 12, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2003.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.90, юань 308.60, вон 1.74 төгрөг байна.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Хувийн хэвшлийн дуу хоолойг нэгтгэж, сонгуулиас өмнө улс төрийн намууд болон салбарын яамдад хүргэх зорилгоор зохион байгуулж буй Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан удирдан явуулна.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Олон улсын “Азийн хаалга” үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой. Хурлын үеэр ОХУ-ын бараа бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа явагдана.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын үсчин гоо сайханчдын холбооноос “Алтан хайч” улсын уралдааны талаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагаас Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болон Нийслэлийн 40-р сургууль дээр Монгол улсын "Улаан ном" уралдаант тэмцээн болж, Баянгол, Сүхбаатар дүүргийн сурагчид өрсөлдөнө.
- 10.00 цагаас Хөдөлмөрийн салбарын Хөгжлийн Түнш Байгууллагуудын Уулзалт Туушин зочид буудалд болно.
- Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 09.00 цагт болно.
- Нийгмийн халамж үйлчилгээний газар хэлтэсүүдэд Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр олгогдож байгаа комьютер, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 12.00 цагт болно.
- ХӨСҮТ-д Засгийн газрын нэмэлт тусламжаар хоёр сарын өмнөөс шууд гэрээт захиалгаар ирсэн техник, тоног төхөөрөмжийг Эрчимт эмчилгээний тасагт суурилуулна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Японы Зохион бүтээгчдийн өдөр.
- 1772 оны энэ өдөр Английн эдийн засагч Давид Рикардо мэндэлж байжээ.
- Мөн 1560 оны энэ өдөр Османы султан I Ахмед мэндэлжээ.
- Харин Герман, Америкийн физикч Альберт Эйнштейн 1955 оны энэ өдөр нас баржээ.
- 2014 онд Эверестийн оргилд гарч байсан 6 уулчин цасан нурангийн улмаас нас баржээ.