"Монгол хүний төлөө хамтдаа" ТББ санаачлан ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хүүхэд нь хэвтэж эмчлүүлж буй эцэг, эхчүүдэд тусалжээ. Тэдний мэдээлснээр улаанбурхан өвчний улмаас биеийн байдал нь хүндэрч сэхээн амьдруулах хэсэгт хэвтэж буй хүүхдүүдийг сахиурууд ихэвчлэн эмнэлгийн гадаа машинтайгаа хонож, машингүй эцэг, эхчүүд эмнэлгээс гаргаж өгсөн хоёр өрөөнд гудас, хөнжлөө авчирч, байрлаж байгаа юм байна. Сахиур ээж, аавуудын олонх нь орон нутгийнх тул сахиуруудад эргэлт цөөн очдог тул “Монгол хүний төлөө хамтдаа” ТББ-ын залуус 50 хүний хоол, цай бэлдэж, эмчлүүлж буй хүүхдүүдэд живх, нэмэлт сүү авч очсон байна.