Өнөөдөр орой 18 цагаас АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах товтой байна. Энэ сарын 20-ны дотор намууд мөрийн хөтөлбөрөө батлах ёстой.
Иймээс улс төрийн намууд хуралдаж, сонгуулийн өмнө нэгдсэн шийдэлд хүрэхээр хуралдаж эхлээд байгаа билээ.
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдахаас өмнө нийслэлийн Ардчилсан намын хурал өглөөний 09:00 цагаас хаалттай хуралдаж эхэлжээ.