Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга Ханиад томуу, Улаанбурхан, Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сумын ЗДТГ, харьяа төсөвт байгууллагуудын нэг хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд хоёр цаг, 1-2 настай хүүхэдтэй эхчүүдэд нэг цагийн цалинтай чөлөө олгох захирамжийг өнөөдрийн хурлаараа гаргасан байна.
Бага насны хүүхдүүдийг хөхөөр хооллох нь хүүхдийн дархлааг сайжруулах, олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга хэмээн үзэж, ийм шийдвэрийг гаргасан ажээ.