Дөрөвдүгээр сарын 19
- Өнөөдөр бол жилийн 109 дахь өдөр бөгөөд он дуустал 256 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +12 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө хур хунадас орох бол өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 13, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1998.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.10, юань 308.30, вон 1.74 төгрөг байна.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Ардын үг” хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн ус цианит натритай гэсэн мэдээлэл гарсан. Уг асуудал нь мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалтгалтаар ташаа болох нь тогтоогдсон талаар нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Баянзүрх дүүргийн АН-ын Шинэчлэлийн хорооноос тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн газрын наймаа, хүний эрх зөрчсөн асуудлаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 12.00 цагаас Отгонтэнгэр их сургууль дээр шинэ үеийн оюутан залууст зориулсан, дэлхийд алдартай Cosmo student сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас 4-р төрөх эмнэлгийн санхүүжилтийн 1.9 тэрбум төгрөг ЭМЯ-ны дансанд орсон тул барилгын ажлыг эхлүүлэхийг шаардаж жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.
- 10.30 цагт ГТЕГ-ын байрны 7 давхрын хурлын танхимд Гааль, татварын алба, Цагддаагийн байгууллагатай хамтран ажиллах журмыг батлах үйл ажиллагаа болно.
- 11.00 цагт Танхимын 404 тоот уулзалтын өрөөнд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Скай хайпермаркет” ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
- 10.00 цагт: МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих ажлын хүрээнд АНУ-ын Махны холбооны дэд ерөнхийлөгч Вилиам Вестмэн (Билл), мах махан бүтээгдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-д салбар дахь төлөөлөгч Жон Лонг нартай уулзах уулзалт болно.
- 12.00 цагт ОХУ-ын “Бизнес Контакт” компани, МҮХАҮТ, Бүгд Найрамдах Буриад Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2 Олон улсын “Ворота в Азию 2016” 26 дах удаагийн үзэсгэлэнг зохион байгуулна.
- 14.30 цагт МҮХАҮТ-д “Орос-Монгол-бизнесийн шинэ хөгжил” бизнес-форум болно.
- Боловсролын үндэсний чуулган БСШУЯ-д эхэлнэ.
- 11.00 цагт Туркийн Элчин сайдын яамнаас Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Туркийн соёлын өдрүүд”-ийн талаар мэдээлэл хийнэ.
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн ажиллагааг эхлүүлэх нээлтийн ажиллагаа 14.30 -15.30 цагийн хооронд Хавдар судлалын үндэсний төвд болно.
- Монгол Үндэсний Ардчилсан Намын VII Бүгд Хурал 10.00 цагаас Намын Хэрэг Эрхлэх Газарт болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Бүгд Найрамдах Кирибати улсын Эрүүл мэндийн өдөр.
- 1987 оны энэ өдөр ОХУ-ын алдарт теннисчин Мария Шарапова мэндэлжээ.
- 1999 онд Герман улс Бундестаг буюу хууль тогтоох дээд байгууллагыг Берлинд эргүүлэн өгчээ.
- 1975 онд Энэтхэгийн анхны хиймэл дагуул амжилттай хөөрчээ.