
Тавдугаар сарын 06
- Өнөөдөр бол жилийн 126 дахь өдөр бөгөөд он дуустал 239 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +13 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 29, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2024.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.40, юань 311.00, вон 1.76 төгрөг байна.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бүх гишүүдийн оролцоогүйгээр хууль бусаар хурал зохион байгуулж өөрийгөө Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсон хэмээн мэдээлэл түгээж байгааг эсэргүүцэж Монголын Тэшүүрийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Болормаа мэдэгдэл хийнэ.
- Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 90 жилийн ойн баярыг угтан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоердугаар хэлтсээс Хүчний 3 төрөлтийн Цагдаагийн байгууллагын аврага шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө үргэлжлэн Хүч спорт хорооны зааланд болно.
- "Татвар төлөгч танд баярлалаа" Татвар төлөгчдийн өдрүүдэд зориулсан хэвлэлийн бага хурал 11.00 цагт Гааль, татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд болно.
- "Барилга Экспо 2016" үзэсгэлэн яармагийн "орон сууц үл хөдлөх" чиглэлээр 12.00 цагт Мишээл экспод нээлтээ хийнэ.
- Монголбанкны ээлжит “Ахисан шатны эдийн засгийн сэтгүүлчдийн сургалт”-ыг 11.00 цагаас орно.
- Нийслэлд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа 09.00 цагт нийслэл даяар эхлэнэ.
- 11.00 цагаас "Тусгаар тогтнолын талбай"-д /Ялалт/ Хөдөлмөрийн яам, МҮЭХ, НМХГ, Нийслэл дүүргийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газар хэлтсүүд, "Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сан" ТББ-уудын хамтран "Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр" өдөрлөг зохион байгуулна.
- Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай хийх уулзалт 11.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод болно.
- БСШУЯамны харъяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн 1-р ангийн хүүхдүүдийн ЦАГААН ТОЛГОЙН үсэглэлийн баяр 11.00 цагт Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль дээр болно.
- Монголын Үндэсний олимпын хорооны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 14.00 цагт МҮОХ-ны байранд болно.
- "Mock trial" шүүхийн мэтгэлцээний тэмцээний нээлт 10.30 цагт УЕПГ-ын Сургалт судалгааны төвд болно.
- 10.00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Ямайка улсын Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1987 оны энэ өдөр “Зүрхэнд шингэсэн намар” киногоороо Монголчууд бидний сайн танил, БНСУ-ын алдарт жүжигчин Moon Geun-Young мэндэлжээ.
- 2004 онд Америкийн телевизийн “Найзууд” цуврал олон ангит киноны сүүлчийн анги цацагджээ. Ингэснээр Америкийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй цувралуудын 6-д шалгарсан байна.
- 2001 онд II Пап лам Сирийн айлчлалынхаа үеэр Сирийн лалын сүм рүү орсон нь түүхэндээ хамгийн анх удаа лалын сүм рүү орсон Пап лам болжээ.