
Урт цагаан хувьцаа худалдаж авч байгаа тухай цуу яриа тархаж, ядарсан монголчууд олон хоног горьдлогын нүдээр машин бүрийг ширтэж байсан. Тэгвэл хэн, хэзээ, 1072 хувьцааг Эмээлтэд авч байгаа тухай цуурсныг бүү мэд, ямартай ч энэ амралтын өдрүүдэд Эмээлт орчимд ийм байна. Сураг сонсвол, сүүлийн найм хоног ийм байдалтай байгаа аж.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг 2012 оны эхээр иргэн бүрт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасны дараа “амь” орж, жинхэнээсээ иргэдийн өмч болох учиртай. Гэвч “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг өдийг хүртэл олон нийтэд худалдаж чадаагүй байна. Удирдлагууд нь 2013 онд хувьцаагаа олон нийтэд худалдана гэж ярьж байсан. Удалгүй IPO хийх хугацаагаа 2015 он болгож хойшлуулсан. Дэлхийн зах зээлд 2012 оноос хойш нүүрсний үнэ унаснаар “Эрдэнэс Тавантолгой”-н өрөө дарж, санхүүгийн чадавхаа сайжруулж чадаагүй.
Тэгээд ч 1072 хувьцааг худалдаж авсан хүн ашиглах ямар ч боломжгүй тухай албаны хүмүүс мэдэгдсээр байгаа. Иргэд харин зарна гэсэн итгэлээр "горьдлогын жагсаал"-д нэгдсээр л байна.