
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Ч.Батцогтыг томилохоор улс төрийн хүрээнд ярьж байгааг эх сурвалж дуулгалаа. Тус хорооны даргаар ажиллаж байсан З.Нарантуяа УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ч.Батцогт нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимэд агсны хүү юм. Тэрбээр инженер-эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй. Мөн “Агротехимпекс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал, “Монгол даатгал”-ын дэд болон гүйцэтгэх захирал, “Соёмбо даатгал”-ын гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх байсан аж. Тэрбээр Хөвсгөл аймгийн АН-ын даргаар ажилладаг. Түүнийг УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл өмнө нь гарч байв.