
Ухаалаг гар утаснууд эзнийхээ элдэв нянгаар дүүрэн байдгийг Америкийн эрдэмтэд тогтоосон байдаг. Жишээлбэл, гар утасны гадарга дээрх нянгийн хэмжээ нь нийтийн бие засах газруудын тосгуурын суудлынхаас 18 дахин их гэнэ. Бид бие засаад гараа угаадаг ч гар утасныхаа гадаргыг арчиж цэвэрлэдэггүй. Цөөн хэдэн хүн цэвэрлэх талаар боддог ч зөв цэвэрлэж чадахгүйн улмаас улмаа эвдэхэд хүргэдэг байна. Учир нь дийлэнх нь бактерын эсрэг болон ариутгалын шингэнээр арчдаг аж. Энэ нь хэдийгээр бактер цэвэрлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг ч хүчилтэй учир утсыг эвдэх юм уу эсвэл сэв үлдээж, дэлгэцийн мэдрэгчийг үгүй хийдэг гэнэ.
.jpg)
Мөн бага зэргийн чийгтэй зөөлөн алчуураар арчиж болох ч тийм ч тохиромжтой арга биш байна.
Тиймээс доорх зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Танд ердөө 4-хөн материал хэрэг болно.
Цэвэр устай сав
70 хувийн изопропилийн спирт
1 жижиг шүршдэг сав
1 зөөлөн элгэн алчуур эсвэл хөвөн
Эхлээд жижиг шүршдэг савныхаа тал хүртэл нь нэрмэл эсвэл цэвэр ус хийнэ. Үлдсэн талд нь 70 хувийн изопропилийн спиртээ хийж дүүргээд сайн сэгсэрнэ. Үүнийхээ дараа зөөлөн элгэн алчуурандаа уусмалаа бага зэрэг шүршээд утсаа бүхэлд нь арчина. Уусмал дахь спирт нь маш хурдан хатаах бөгөөд цэвэрлэснийхээ дараа шууд утсаа гэрэнд нь хийж болно. Гэхдээ энэ аргыг өдөр бүр биш долоо хоногт нэг л удаа хэрэглэхэд тохиромжтой гэдгийг санаарай.