
Ирэх долоодугаар сард манай улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана. Энэ үеэр үйлчлэх тээврийн хэрэгслийн жолооч нарыг сонгон шалгаруулж авах гэж байна.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй жолооч нарын материалыг маргааш буюу энэ сарын 18-нд 12:00 цагаас өмнө Авто тээврийн үндэсний төвд авах юм байна.
Ингэхдээ жолооч нар дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу.
- Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10–аас дээш жил, Д ангиллаар 5-аас дээш жил ажилласан тус ангиллаар мэргэшсэн жолооч байх
- 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрчлийн оноо бүрэн байх
- Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй байх
- Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх
- Байгууллагын тодорхойлолт
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %
- Иргэний үнэмлэх хуулбар
- Жолоочийн үнэмлэхийн хуулбар
- Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар
-Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх /Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/
Дээрх шаардлагыг хангасан жолооч нар Сүхбаатар дүүрэг Хоёрдугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, хоёр давхар 202 тоотод материалаа өгөх юм байна.