
Монголд анх удаа ICMA агентлаг болон Австралийн Victoria, Queensland мужийн тэргүүлэх Хөдөө аж ахуйн олон улсын ажил олгогч байгууллага хамтран Австрали улсын Хөдөө аж ахуй, Фермерийн чиглэлээр ажиллах хүмүүсийг бүртгэх гэж байна гэх мэдээлэл цахим ертөнцөөр тарсан. Тэгвэл уг мэдээлэлд Хөдөлмөрийн яам хариу өгчээ.
Тэдний мэдээлж буйгаар "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр зуучлах үйл ажиллагааг эрхлэхээр заасан байдаг. Одоогоор Австрали улсад Монгол Улсын иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг аливаа аж ахуйн нэгж, байгууллагад олгоогүй байгааг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн байна.