
Энэ сарын 19-нд батлагдсан Хог хаягдлын тухай шинэ хуулинд нүхэн жорлонгийн талаар тусгажээ. Хөрсний бохирдлыг багасгах зорилгоор нүхэн жорлонг цөөлөх ажлыг дэс дараатай хийхийг Засаг дарга нар үүрэг болгосон байна. Иймээс өнгөрсөн зуунаас үлдсэн ариун цэврийн "өрөө" удахгүй шинэчлэгдэн өөрчлөгдөх аж.