
Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
- Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.
- Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмыг баталж, хүний нөөц, техник, программ хангамж болон зохион байгуулалтын бэлтгэл хангаж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагуудад даалгалаа.
- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
- Бэлчээрийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хууль тогтоомжид заасны дагуу баталж, хуулийн төсөл боловсруулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
- “Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай гэрээ”-ний төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
- “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа